Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба
2015.07.22

МАХН аливаа асуудалд бодитой хандахыг эрмэлздэг

СХД-ийн 17,18 дугаар хороонд МАХН-ын 4-р байр үүдээ нээлээ.

Ингэснээр хүн амын нягтаршил ихтэй алслагдсан бүсүүдэд амьдардаг намын гишүүд, дэмжигчидтэйгээ илүү ойртож байгаа аж. Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, СХД-ийн МАХН-ын хороон дарга Батзориг нар болон иргэдийн төлөөлөл оролцжээ.

“Улс төрийн нам гэдэг бол ард иргэдийнхээ зовлон жаргалд орж, аливаа асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. МАХН ард иргэдийн шударга ёсыг тогтоох, хүсэл эрмэлзлийг цааш нь хэрэгжүүлэхийн төлөө ард иргэдтэйгээ хамт байж аливаа асуудалд бодитой хандахыг эрмэлздэг. Тиймээс энэ үйл ажиллагаа туйлын ач холбогдолтой болж байна” гэж Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба дүгнэлээ.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү