МАХН Тавантолгойн гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргав
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар
2015.04.30

МАХН Тавантолгойн гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргав

МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд мэдээлэл хийж намынхаа байр суурийг танилцуулав. Хуралд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар оролцлоо. Сонирхолтой нь тус нам АН-ын гүйцэтгэх зөвлөлтэй яг ижил шийдвэр гаргаж Тавантолгойн гэрээний төслийг дэмжихээргүй болсон байна. Тэд  “Тавантолгой”-н ордын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Энэ талаар тэд мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд  “ “Шударга ёс” эвслийн бүлэг Тавантолгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоогийн яригдаж байгаа гэрээ нь Тавантолгойн орд газартхэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт байхгүй байна. Ард иргэдэд илүү хүртээж, эрх мэдэлтнүүдийн оролцоог багасгах гэсэн учраас МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна. Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах гэрээг хэлэлцэх гэж буй энэ үед МАХН мөрийн хөтөлбөртөө тусгасан дараах зарчмуудыг баримтлах болно.

1. Тавантолгойн ард газар бүх ард  түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж МАХН үзэж байна. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах.

2. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой.Эдгээр байр сууринаас харахад УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь бидний зарчмын байр суурийг хангаагүй байна. Тиймээс МАХН дэмжих боломжгүй. Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хууль тогтоожид нийцүүлэн, нийтлэг эрх ашгийг хамгаалан батлахыг урилаж байна” гэжээ.