Залуу монгол судлаачдын сургалт эхэллээ
залуу монгол судлаачдын зуны сургалт
2015.07.28

Залуу монгол судлаачдын сургалт эхэллээ

Жил бүр зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт өчигдөр эхэллээ.

Энэ    жилийн зуны сургалтыг БСШУЯ-наас байгуулагдсан    ажлын хэсэг монгол судлалын гол төвүүдтэй хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой   аж. Ирээдүйн монгол судлаачдыг моигол ахуй  орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулснаар монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно хэмээн ЗОХИОН  байгуулагчид үзэж байгаа юм.  

Энэ оны залуу монгол суддаачдын зуны сургалтад Орос, Герман, Швейцарь, Чех, Унгар Польш, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 12 орны 19 их сургууль, судалгааны төвөөс 30 гаруй залуу судлаач, оюутан оролцохоор иржээ. Энэ удаагийн зуны сургалтыг монгол ахуй, Монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулах юм. Залуу судлаачид малчин ардын ахуй амьдрал дунд  монгол бичгийн болон ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээл заалгахаас  гадна    Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны  сургууль, Соёл урлагийн их сургууль, МУБИС-д судалгааны тодорхой чиглэлээр нэртэй эрдэмтдийн лекц сонсох юм.