Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал /2015.08.06.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- · Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/;
- · Ажлын хэсэг байгуулах тухай.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
- · Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.
6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- · Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
14.00 цагаас:
- · Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудал;
- · Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- · Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- · Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийг шинэчлэн батална.