Усны нөөцийн менежментийн асуудлаар уулзав
2012.05.16

Усны нөөцийн менежментийн асуудлаар уулзав

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Дэлхийн эдийн засгийн форум /ДЭЗФ/-ын дэргэдэх Усны нөөцийн группын гүйцэтгэх захирал Эндрэс Бэрнтэлл, Усны санаачлагын тэргүүн, холбооны захирал Алекс Манг болон Усны газрын орлогч дарга З.Батбаяр нарыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ДЭЗФ-ын дэргэдэх Усны нөөцийн групптэй хамтран ажиллаж, усны менежментийн талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсны дагуу 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Усны нөөцийн группын тэргүүн Брабек Летмате, Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар нар хамтран ажиллах тунхаглалд гарын үсэг зурсан юм.

Энэхүү ажлын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсад усны нөөцийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж болох төслийн санал боловсруулах, мэдээлэл солилцох зорилгоор энэ сарын 15-16-ны өдрүүдэд албан айлчлал хийж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.