Энхбаяр.Ж 2015.08.07 | Сайт: Shuud.mn

МАН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурж эхэллээ

МАН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурж эхэллээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах түүний бичигт хэдхэн минутын өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарын үсэг зурсныг Г.Уянга гишүүн цахим хуудсаараа дамжуулжээ. 

 УИХ-ын гишүүн Г.Уянга Дубайд гарын үзэг зурагдсан Оюутолгойн гэрээнээс үүдэж, Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдсэн. Нэлээн эртнээс яригдсан энэ асуудал дахин идэвхжиж байна. МАН-ынхан Шийдлийн Засгийн газарт хамтарч байсан учраас энэ асуудалд яарахыг хүсээгүй байх. Харин сайд нарыг нь огцруулсан энэ тохиолдолд тээнэгэлзэх зүйлгүйгээр Г.Уянга гишүүнтэй нэгдэх бололтой.