ХХАА-н сайд, сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа
2015.08.10

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт ороогүй

Сонгуулийн хуулийн төслийг ажлын хэсгийнхэн боловсруулж дуусчээ.  

Өмнөх сонгуулийг бодвол хэд хэдэн өөрчлөлт орж байгааг ажлын хэсгийн ахлагч мэдээллээ. Тодруулбал сонгогчид намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүний нэрийг харж болох заалт оруулжээ.

ХХАА-н сайд, сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч  Р.Бурмаа “УИХ-ын сонгуулийг 48 тойргоос нэг, нэг мандаттайгаар сонгоно.  Зөвхөн хүнийг л сонгодог буюу тухайн хүний нэрийн өмнөх тоог дугуйлан санал өгөх хэлбэрээр явагдана. Улс төрийн намууд нэр дэвшүүлж болно мөн бие даан нэр дэвшиж болно гэсэн зохицуулалтыг орон нутгийн сонгуульд оруулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт ороогүй. Сонгуулийн санхүүжилтэд зардал аль болох бага байхаар зохицуулалт хийсэн” гэлээ.

           Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү