Өршөөлийн тухай хуулийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2015.08.11/ хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн юм.
Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдаж, Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа.
Хууль зүйн байнгын хороо маргааш өглөө /2015.08.12/ хуралдаж Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.