Залуучуудын хөгжлийн сарын аян зарлав
2015.08.12

Залуучуудын хөгжлийн сарын аян зарлав

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, залуучуудын оролцоог бодит болгох чиглэлээр олон ажил санаачлан хийж эхлээд байна.

Үүний нэг илэрхийлэл болж наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл “Залуучуудын хөгжлийн сарын аяныг” зохион байгуулахаар боллоо. Энэхүү сарын аянд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд идэвхтэй хамрагдаж хамтран 21 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.