Мянган оюутан- цэрэг Чингисийн талбайд тангараг өргөлөө
Монгол Улсын батлан хамгаалахын шинэ нөөц хүч, цэргийн албаны шинэ хэлбэр хэмээх тодорхойлолтын эзэд оюутан-цэргийн хоёрдугаар ээлж тангаргаа өргөлөө.
Чингисийн талбайд 1000 цэргийн сүрт уухай цуурайтаж, цэрэг эрсийн жигд алхаа давалгаалахад “Эд маань жинхэнэ цэрэг болжээ” хэмээх бахархах хүн олон байв. “Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд эх орон бүтнээрээ шингэдэг учиртай’’ гэж" “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн юм. Өнгөрсөн онд эхний ээлжийн 418 оюутан цэрэг тангараг өргөж байв. Харин энэ жил нийслэл, орон нутгийн 66 их, дээд сургуулийн 1000 оюутан цэрэг тангараг өргөлөө. Оюутан цэргүүд буудагч-тасгийн дарга мэргэжлээр бэлтгэгдсэн юм.
МҮИС-ийн нэгдүгээр курсын оюутан Б.Бат- Эрдэнэ авто зам, барилгын инженер мэргэжлээр суралцдаг. Улаанбаатарын хүүхэд тэрбээр “Эхний өдөр халуун, их хэцүү байсан.
undefined
Цэрэгт явсан бүх хүн эх орны хүү болж ирдэг” гэж ярив. “Оюутан цэрэг" хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав “0юутан цэргүүд дөрвөн сарын дотор буудагч, тасгийн дарга болж бэлтгэгддэг. Энэ бол цэргийн үндсэн мэргэжил. Бүх цэрэг бууддаг байх ёстой. Эхний хоёр сард хагас, бүтэн сайнд сургууль дээрээ цэргийн онол үздэг. Сүүлийн хоёр сар нь хээрийн бэлтгэл хийж, үзэг харандаагүй интернэтгүй вакумжуулсан сургалтын орчинд дадлага хийж, мэргэжил эзэмшдэг” хэмээн тайлбарласан.Сүүлдээ цэргийн амьдрал хоол ундандаа дасаад, олон аавын хүүхдүүдтэй гоё байсан. Цэргийн алба хүнд төлөвшил, хүмүүжил өгдөг. Бас буурьтай, хүлээцтэй, цэгцтэй байхад сургадаг.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн Нано инженерчлэлийн ангийн нэгдүгээр курсын оюутан, онц буудагч Ц.Золбаяр нөхдөө төлөөлж үг хэлэхдээ “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалт үнэхээр ачаалалтай хүнд байсан ч сургамжтай, сонирхолтой байлаа хэмээн дүгнэв. Цэргийн хуаранд очсон эхний өдрөө захны даавуу хадах гэж хурууныхаа өндгийг зүүгээр шивж байсан бол хувцасныхаа ханзархайг өөрөө оёдог болсон. Гутлын жийргээ ороож чадахгүй гуравхан км-т хөлөө холгуулж байсан бол өнөөдөр 30 км-т ч тоохгүй алхах болсон. Хугацаат цэргийн алба хаагдын бүтэн жил сурдаг цэргийн хэргийн\ мэдлэгийг дөрөвхөн сард багтаан сурахын тулд маш шахуу хуваариар хичээллэж, өөрсдийн боломж бололцоог бүрэн дайчлан суралцсан, үүгээрээ ч бид бахархаж байна. Бууг зөвхөн киноноос харж, компьютер дээр буудаж байсан оюутнууд одоо буудлагын бүх төрлийн зэвсгээр мэргэн галлаж, байлдааны гранат ашиглаж, буудлагын үед гарсан гацаа гэмтлийг арилгаж, хагас задаргаа, угсаргаа хийж сурсан. Бидний бие бялдар ч чийрэгжлээ хэмээн оюутан цэрэг ярилаа. Түүний суралцдаг МУИС-иас гэхэд л 140 оюутан цэрэг бэлтгэгджээ.
Булган аймгийн Баяннуураас хүүгийнхээ тангаргийн баярт оролцохоор ирсэн гэх А.Бат-Эрдэнэ гуай “Хүү Баянболд маань Батлан хамгаалахын сургуульд сурч байгаад цэргийн албанд мордсон. Би барилгын цэрэгт гурван жил цэргийн алба хаасан хүн. Цэргийн алба хүнд ихийг сургадаг. Хатуужил тэсвэртэй болгодог. Хүүгээ цэргийн алба хааж байгаад баяртай байна. Хүүгээ цэрэгт мордоход “Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн албаа нэр тертэй хааж, сахилга бат сайтай яваад ирээрэй" гэж захисан юм. Одоохондоо хүүтэйгээ уулзаж амжаагүй байна. Энэ олон цэрэг дундаас танигдахааргүй байна" гэж хуучиллаа. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж мянган цэрэг эр хэлэхэд сэтгэл догдлом байлаа. Ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутан дайчдын эцэг эх, ар гэрийнхэнтэй мэндчилсэн юм. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдүүд нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд хатуужин, эх орны хүү болж, хэр баргийн бэрхшээл, бартаа саадыг сөхрөлгүй давах эр бяр суусанд нь бахархаж байгаагаа хэлж, улам олон залуусыг уг хөтөлбөрт хамруулах нь зүйтэй хэмээн талархал илэрхийлж байлаа.