Л.Гантөмөр сайд их сургуулиудын Удирдах зөвлөлд үүрэг өгчээ
2015.08.21

Л.Гантөмөр сайд их сургуулиудын Удирдах зөвлөлд үүрэг өгчээ

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-40 хувиар нэмсэн.

Энэ шийдвэрийг эсэргүүцэн оюутнууд жагсаал цуглаан хийсэн билээ. Мөн эцэг, эхчүүд салбарын сайдад олноороо хандаж байгаа аж. БСШУ-ны сайд Л.Гантөмөр төрийн өмчийн их, дээд сургууль тэр дундаа АШУҮИС МУИС Удирдах зөвлөлд сургалтын төлбөрөө тодорхой хувиар бууруулах үүрэг өгчээ. Сайд их, дээд сургуулийн төлбөрийн асуудалд оролцох эрхгүй байдаг. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн, иргэдийн хүсэлтийг харгалзан их, дээд сургуулиудад зардлаа тэвчихийг хүссэн аж.