Энэ онд багтаж 25 сургууль, 47 цэцэрлэг шинээр ашиглалтад орно
2015.08.29

Энэ онд багтаж 25 сургууль, 47 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

1.    2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ. 

-  Цөм хөтөлбөрийн зорилт үр дүн нь хүүхэд бүрийг сонирхсон үйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ  бүтээлчээр  ханддаг зэрэг чадварт суралцан, хөгжих боломжийг олгоно.  Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн цэцэрлэгийн нийт 7'000 гаруй багш, арга зүйч, эрхлэгч, мэргэжилтнүүд цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ сайтар ханган ажиллаж байна. 

- "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр", "Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас"-ыг бүх багш, хүүхдийн тоогоор хэвлэн  төрийн болон төрийн бус нийт цэцэрлэгт хүргэсэн. 

- Сургуулийн өмнөх боловсролд 1'225 цэцэрлэгт 218'100 хүүхэд хамрагдана. Өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 11'400-аар нэмэгдэж хамран сургалт 5.6 хувиар нэмэгдлээ. 

-  Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 257'000 хүүхэд байгаагаас 218'100 хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж хамран сургалт 84.8 хувьтай байна.     


2. 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг улам батжуулан, суурь боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ. -  Цөм хөтөлбөрийн зорилт үр дүн нь хүүхэд бүрийг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмшин, шинжлэн судлах, бие даан бүтээлчээр суралцах арга барилтай иргэн болж төлөвших боломжийг олгоно. -  Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 19'859 багш, ажилтан, удирдлага, мэргэжилтнүүд суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл сургалт, үйл ажиллагаа амжилттай зохион байгуулж байна. Суурь боловсролын цөм хөтөлбөрийг багш бүрийн тоогоор хэвлэн тэдний гарт хүргэлээ. -  Ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539'818 сурагч хамрагдана. Үүнээс төрийн өмчийн сургуульд 94.5 хувь нь, төрийн бус өмчийн сургуульд 5.5 хувь нь хамрагдана. Нийт суралцагчийн 50,3 хувь нь бага ангид, 27,5 хувь нь дунд ангид, 22,2 хувь нь ахлах ангид тус тус суралцана. -  Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 64'364  сурагч элсэн суралцана.   

3.
 Мэргэжлийн багшийн хангалтыг 100 хувьд хүргэнэ.   2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 6'900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28'800 багш,  нийт 35'700 багш нар ажиллана.   

4. "Зөв  монгол  хүүхэд"  үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. "Авьяас", "Ном" дэд хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий боловсролын сургуульд 121 төрлийн дугуйлан, секц хичээллэж байна.  Улсын хэмжээнд нийт суралцагчдын 110 хувь нь 1 хүүхэд 1-2  дугуйлан, секц, клубт хамрагдан  суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах анги тус бүрт 432'000 төгрөгийн үнэ бүхий 70-90 төрлийн 74'450 ширхэг номтой  ангийн номын сантай болсон байна.    

5.  Хүүхэд бүрийг хөгжүүлэх "Хүүхэд өөрөө хийдэг, үйлийн орчинд суралцах хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд  сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. 
ü  "Шинэ зууны боловсрол" төслийн хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад 11'340 суурин компьютер, багш нарт 25'000 зөөврийн компьютер өгөхөд бэлтгэл хангагдаж байна. 
ü  Өнгөрсөн хичээлийн жилд 228 ерөнхий боловсролын сургууль хими, физикийн лабораторитой болсон бол энэ хичээлийн жилд 200 сургууль олон улсын түвшний  физикийн лабораторитой болно. ü  Хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн чиглэлд өөрийнхөө сонирхлоороо суралцахад туслах зорилгоор лего робот,  гитарын клубийн тоног төхөөрөмжтэй боллоо.   
ü  ЕБС-ийн сурах бичигт суурилан 8-12 ангийн биологи, математик, хими, физикийн хичээлд хэрэглэгдэх 144 цахим лаборатори бэлтгэн нийлүүлэв. ü  Хан академи (Khan academy)-ийн түүх, биологи, математикийн нийт 500 видео хичээлийг эх хэлнээ орчуулан нийтэд нээлттэйгээр яамны вэб хуудсаар хүргээд байна. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд 2015 онд 23 нэр төрлийн нийт 73.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Үүний 67.7 тэрбум төгрөгийн хөрөнгө нь буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэнэ.   6.Бага ангийн хүүхэд бүр үнэ төлбөргүй сурах бичгээр хангагдаж, дунд, ахлах ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах  дундаж үнэ 2600 төгрөг байна.   
-  Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I-V ангид 33,  VI-IX ангид 63, X-XII ангид 39 нэрийн нийт 135 төрлийн сурах бичгийг  хэрэглэнэ. Энэ хичээлийн жилд нийтдээ 1 сая 200 мянган сурах бичгийг хэвлэн нийлүүлнэ. Бага анги, ахлах шинээр хэвлэсэн бүх сурах бичиг сургуулиудад бүрэн хэмжээгээр хүргэгдсэн. VI-IX ангид 29 нэрийн сурах бичиг, 48 нэрийн багшийн номыг хэвлэн нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.   
-  Дунд, ахлах ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах  дундаж үнэ 2600 төгрөг байна.  Сурах бичиг номын худалдаагаар борлуулагдах бөгөөд хэвлэлийн компани бүр өөрийн худалдааны цэгээр дамжуулан худалдаална. Мөн аймаг бүрт нэг борлуулагч, нэг борлуулалтын цэгийг компаниуд  хамтран гаргаж борлуулна.   

7. Дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуулах ажлыг гүйцэтгэж байгаа ба үнийн хувьд харьцангуй тогтвортой байна.   

8. "Боловсролын чанарын шинэчлэл" төсөл Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ.Бага боловсролын  эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх зорилготой Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжих 30 сая ам долларын өртөг бүхий "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн зээлийн хэлэлцээр УИХ-аар батлагдан хэрэгжихэд бэлэн болоод байна.  Тус төсөл нь шинжлэх ухааны ном, нээлттэй эх, гарын авлага сургалтын хэрэглэгдэхүүн, орчныг дэмжих, тусгай хэрэгцээт боловсролын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээр хангах,  багш бэлтгэх ба багшийн мэргэжил дээшлүүлэх, сургуулийн өрсөлдөөнт тэтгэлгийн хөтөлбөр, үнэлгээ системийн удирдлага, мониторинг дэмжих байдлаар хэрэгжинэ.   

9.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, боловсролыг дэмжих зорилготой JICA-Олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ. - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийг тодорхойлох, оношлох, тохирсон арга зүйгээр боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын төрөл, хэлбэрийг хэрэгжүүлэх загвар бий болж мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ажил хийгдэнэ. 

10.    Төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулиудын оюутнууд  хөтөлбөрт элсэж 2 болон 3-р курсээсээ мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ.  Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээрээ оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай  мэргэжилтэн болох боломж бүрдэнэ.   

11.   Их дээд сургууль, коллежид элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтанд 400-аас дээш оноо авснаар их дээд сургуульд элсэн орох эрхтэй болно. Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт  босго оноо 400 байх шийдвэрийг энэ жил өөрчлөөгүй буюу цаашид босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно.   

12.  Багшийн сургуульд өндөр оноотой 3000 оюутан тэтгэлэгээр суралцаж байна. Багш бэлтгэдэг төрийн өмчийн Их дээд сургуульд 650, 750 дээш оноо авч 70,100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг мөн хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 3000 гаруй оюутан суралцаж байна.   

13.  Инженер бэлтгэхэд онцгой анхаарч ажиллаж байна.   
ü  "Инженер, технологийн дээд боловсрол" 1000 инженер бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж байна. 
-  2014-2015 оны хичээлийн жилд эхний байдлаар 186 оюутан багш, судлаачид бакалавр, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт суралцаж байна.   
- Тэргүүлэх 20 чиглэлээр Японы их сургуулиудын шилдэг эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийж, бодит үр дүнг практикт шилжүүлнэ. 
ü  Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилд Уул уурхайн инженер, Механик инженер, Байгаль орчны инженерийн үндсэн ангиа эхлүүлж 100 гаруй Герман улсын их сургуулиудын хөтөлбөртэй ижил түвшний хөтөлбөрт суралцаж байна.         
ü  Инженерийн боловсролын шинэчлэлийн хүрээнд CDIO систем нэвтрүүлж байна.   
-       Дээд боловсролын  чанарын шинэчлэлийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд  ЮНЕСКО-ийн баримталж буй боловсролын бодлогод заасан сургалт зохион байгуулах арга зүйн 12 стандарт бүхий CDIO-ийн цогц системийг дэлхий даяар 120 гаруй их дээд сургуулиуд нэвтрүүлэн ажилладаг хамтын ажиллагааны анхны гишүүнээр Монгол Улсаас  ШУТИС 2015 оны 3-р сард элсэн орлоо. CDIO системийг нэвтрүүлэх ажлыг ШУТИС-ийн хөтөлбөрт туршин нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна.   
-       CDIO системийг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд  Сингапур Улсын Темасек сантай хамтран  "инновацийн бүтээгдэхүүн системийг ойлгох, боловсруулах, туршлагад тулгуурласан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, шинэчлэгдсэн сургалтын үр дүнгийн  үнэлгээ боловсруулах" чадвар, менежментийг эзэмших зорилготой төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн   ШУТИС, МУИС, ХААИС-ийн нийт 150 багш хамрагдаж, багшлах арга зүй болон сургалтын идэвхтэй үйл ажиллагааны талаар сургагч багшаар бэлтгэгдэнэ.   

14.  Төрийн өмчийн их, дээд сургуулиуд улсын төсөв болон өөрийн хөрөнгөөр олон улсын стандарт жишигт нийцсэн сургалт, судалгааны лаборатори, сургалтын орчин бүрдүүлж байна. 
-       Төрийн өмчийн их дээд сургуулиуд улсын төсөв, төсөл болон өөрийн хөрөнгөөр барилга, их засварт 18 тэрбум,сургалт, судалгааны лаборатори, сургалтын орчин бүрдүүлэхэд 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдээд байна. Жишээ нь. 
·   АШУҮИС-д ЭЛЕКТРОН МИКРОСКОП-ийг суурилууллаа. Энэхүү лаборатори нь дэлхийн 5 улсад суурилуулсан ба Монгол Улс 6 дахь орон нь болсон юм.   
·   МУИС байгалийн ухаан, инженер технологийн сургалт, судалгааны нэгдсэн  шинэ лабораторитой  боллоо. 
·   МУБИС Номын сан сургалт судалгааны төв, инновацийн төвийн барилга ашиглалтанд оруулж сургалт судалгааны орчин сайжирч байна.   

15.    Төрөөс цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.   
ü  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015 онд нийт 288 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүний 87 хувь буюу 251 нь боловсролын салбарын барилга байгууламж байна.   
ü  2015-2016 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26  барилгын ажил явагдаж байгаа бол, концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.    
ü  2015 оны хувьд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 25 сургууль ашиглалтанд орж, сургуулийн хүчин чадал 12338 суудал нэмэгдэнэ, 47 цэцэрлэг ашиглалтанд  орж, хүчин чадал 7260 ороор нэмэгдэнэ.   
-        Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай 8 сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай  10 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байна. Мөн 350 хүүхэд хүлээн авах 2 дотуур байр, 4 спорт заалны барилга шинээр ашиглалтад ороод байна.   
-       Энэ оны 9 дүгээр сард 15 барилга (825 хүүхдийн 7 цэцэрлэг, 890 суудалтай 3 сургууль, 180 ортой 2 дотуур байр, 3 спорт заал) нэмж ашиглалтад орно.    
-       Мөн энэ ондоо багтаж 36 барилга (1565 хүүхдийн 16 цэцэрлэг, 5220 суудалтай 14 сургууль, 470 ортой 6 дотуур байр) нэмж ашиглалтанд орно  
-       Сүхбаатар дүүргийн 3, 11 сургуулийн барилгын ажил дуусах шатандаа явж байна.   
-       Баянзүрх дүүргийн 10 дугаар тусгай цэцэрлэг, 146 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг,  Хан-Уул дүүргийн 32, Баянгол дүүргийн 73, 38 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэж, гүйцэтгэгч нь тодорхой болсон. 
-       Нийслэлд БНХАУ-ын тусламжаар 19 сургууль шинээр барих ажлыг энэ оноос эхлүүлнэ.   

ü  Их засвар 
o   2015 онд сайдын багцад 4.2 тэрбум төгрөг батлагдсаныг 50 байгууллагын их засврын ажилд хуваарилсан. Үүнд 21 цэцэрлэг, 22 сургууль, 3 спорт заал, 3 дотуур байр, 1 цогцолборын их завсарын ажил багтсан байна. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар их засварын ажлын гүйцэтгэл 80%-тай байна.