Японыг “ импортлогч”
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.08.31

Японыг “ импортлогч”

Нэг үе Японд суралцаж байгаа болон суралцаад төгссөн залуусын блог руу ойр ойрхон зочилж, онц   сонирхолтой нийтлэлүүд уншдаг байлаа.

Тэдний олонх нь Японы тухайн үеийн нөхцөл байдлыг дүрслэн бичих ч монголчуудын хувьд цоо шинэ үзэгдэл. Тэр дундаа технологийн    шинэчлэл өөрчлөлтийг Монголтойгоо уях нь ирээдүй цагийг зураглах мэт гайхалтай сонин. Зөвхөн дүрслээд зогсохгүй Монголоо хөгжүүлэх зөв ухааныг эрж хайх нь бахархмаар. Тэдгээрийн олонх нь эх орондоо ирж япон чанарыг хэрхэн монголчлох вэ гэдгийг цуцашгүйгээр эрж хайсаар яваа. Энэ үед Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албыг хаших болсон. Улмаар түүнээс сайдын албанд томилогдохтой зэрэгцэн       ярилцлага    авахад “Боловсролын яам миний зорилго байсан" хэмээж

байв. Учрыг лавлавал  “Боловсролтой монгол хүн бол энэ улсын баялаг. Үүний тулд бид ажиллах ёстой. Би улс төрд эориглохтойгоо зэрэгцээд энэ салбарт олон ажил хийнэ гэж төлөвлөж байсан. Эдийн засгийг   зөвхөн   мөнгөөр дэмжээд хол явахгүй.

Хүн хамгийн чухал нь. Тэр дундаа өөрийнхөө мөн чанарыг олчихсон боловсролтой, хариуцлагатай хүн юу юунаас ч илүү хэрэгтэй” гэв. Үндсэндээ улс төр түүний дээрх зорилгоо биелүүлэх хэрэглэгдэхүүн байжээ.

Ардчилсан намын олон мянган залуусаас богинохон хугацааны үр дүнтэй пиарын дэмээр тодорч гарсан намтар түүнийх. Гэхдээ олон нийт түүнийг Сангийн, магадгүй Аж үйлдвэрийн сайд болсон бол гайхахгүй байх байсан. Гэвч тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын шинэ сайдуудыг томилохтой зэрэгцэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болох хүслээ илэрхийлсэн бололтой юм билээ. Мэдээж энэ зорилго нь ч биелсэн. Тэгвэл анхнаас нь өөрөө өөртөө “зурж” боловсруулсан, зорьж төлөвлөсөн шинэчлэл нь хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ.

Жил жилийн намар боловсролын салбар хүчгүйдэж, дэд бүтцийн хомсдол үндсэндээ аав, ээж бүрийн санаа бодлыг чилээх нь бий. Энэ намар ч тэрхүү бухимдал газар авлаа. Эцсийн бүлэгт үр хүүхдийнхээ цэцэрлэгийг азанд найдаж, сугалаа сугалах нь сугалж, тал засах нь засч аргаа барж буй нь нууц биш. Ийм үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тухай бичих нь бас их бэрх даваа юм. Ээжийн хувиар бичвэл загнаж, гомдолломоор. Харин салбар тойрсон шинэчлэлийг нь бодвол бухимдлаа хойш нь тавьж, бага ч атугай санаа амармаар. Учир нь, боловсролын салбар, тэр дундаа их дээд сургуульд хийж буй шинэчлэл нь бүхлээрээ япон чанарт тун чиг ойртож буй. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн өнөөдөр Монголын бизнес, мэдээлэл технологийн салбарт тус улсад суралцагсад олноороо ажиллах болсон. Хилийн чинадаас бичиж байсан шинэчлэлээ эх орондоо хэрэгжүүлэхээр шамдаж байна. Тэдний нэг нь Лу.Гантөмөр сайд.

Өнгөрсөн онд боловсролын салбарыг Японтой хэлхэж, гагнасан нэг том шийдвэрт хоёр тал хүрсэн нь 1000 инженер бэлтгэх зорилго. Ойрын 15 жилийн хугацаанд Монголоос 1000 инженер Японд бэлтгэхийн зэрэгцээ ШУТИС дээр хэрэгжүүлж байгаа Коосен хөтөлбөр байна. Ирээдүйд инженер болохыг хүссэн хэн бүр бакалавр, мастер, докторантын чиглэлээр уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Цаашлаад зөвхөн инженер гэлтгүй Япон руу багш нарыг солилцооны журмаар явуулж, мэргэжил дээшлүүлэх болсон. ЭМШУИС-ийн дэргэд Японы хөрөнгө оруулалтаар сургалтын эмнэлэг байгуулах ажил ид дундаа яваа. Үндсэндээ суусан газраасаа шороо атгадаг хүн гэж монголчууд ажилсаг, авхаалжтай нэгнээ магтдаг даа. Тэгвэл Л.Гантөмөр сайдын хувьд сурсан улс орноосоо салбартаа хөрөнгө оруулалт, хөгжил татаж чадсан гэж болно. Харин үүнийг нь чамлах уу, магтах уу гэдэг нь уншигч таны хэрэг байх биз.

Гэхдээ дүгнэлт хийхээс тань урьтаад дэлхийн шилдэг 100 сургуульд монгол залуус тэтгэлэгтэй сурах болсон сайхан мэдээ ч түүнд хаяглагдана гэдгийг тодотгоё. Саяхан л бид бүхэн “Манай Ерөнхийлөгч чинь Харвардад сурсан шүү дээ” гэлцдэг байсан. Өөрөөр хэлбэл, Харвардын сургууль бидэнд холын мөрөөдөл, нээж болдоггүй үүд хаалга мэт санагдаж байснаас ийн сайшаадаг байсан байх. Харин өнөөдөр таны хүүхэд өөрөө өөрийгөө боловсруулж чадавхжуулаад Харвард болоод бусад дэлхийн шилдэг 99 их сургуульд тэнцсэн бол улсаас тэтгэлэг авчих учраас цөөхөн хүний намтрыг шагших хэрэггүй гэсэн үг. Дэргэд суугаа хүүхдээ чадваржуулахад л болно.

Ингэхдээ харин төгс хүн байх чадвар нэхэж, дарамтлах хэрэггүй. Энэ талаар саяхан нэг судалгааны дүн гарсан байна билээ. Хүүхдүүдээс “Сургуульдаа дуртай юу” хэмээн асууж. Тэгсэн 1-3 дугаар ангийн хүүхдүүд 100 хувь дуртай гэдэг хариулт хэлсэн байгаа юм. Харин 3-7 ангийн хүүхдүүдийн пөөнгүй хэсэг нь дургүйгээ илэрхийлж. Улмаар наймдугаар ангиас дээшхи ангийн сурагчдын “Дургүй” нь олширсоор 12 дугаар ангийнхны олонх нь “Сургуульд явах дургүй” гэцгээж. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шинэчлэлийн бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа гол сэдэв нь дээрх асуулгын хариу. Хүүхдийг “Би эмч болно” гэдэг зорилго тавьчихсан байхад нь мужаан бол гэж зүтгэчихдэг. "Мужаан болно” гэж зориод, ур чадвараа дээшлүүлэх гэхээр нь шууд эмч болохыг шаарддаг. Эсвэл “Мужаан ч бол. Эмч ч бол” гэдэг боловсролын систем. Зөвхөн аав, ээж төдийгүй сургалтын арга барил нь өөрөө төгс хүнийг нэхдэг. Энэ дарамт хүүхдээс хүүхэд насыг нь, ирээдүйг нь, хамгийн гол нь өөрийг нь хулгайлдаг. Яг энэ алдааг засахын тулд буюу ерөнхий боловсролын салбарыг Лу.Гантөмөр сайд үндсээр нь өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдэз мэдээж ундсээр нь гэлээ гээд хөгжмийг тоо болгож, тоог хөгжим болгож, бүжгнйг сагс болгож, сагсыг бүжиг болгон өөрчлөхгүй байх л даа. Хамгийн чухал нь гээгдсэн хүүхэд насыг эргүүлж авчрах зорилго. Тоглонгоо сурах, ирээдүйн мэргэжилдээ төвлөрч өөрийгөө хөгжүүлэх, зөв дадал хэвшилтэй амьдрах ухааныг эзэмших.

Энэ бүхэн түүний амлаж авсан амлалт нь. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны хурлын танхимд Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота, Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно нар эдийн засаг ба зах зээлийн чанар, шударга ёс хийгээд зах зээлийн эдийн засаг гэсэн сэдвээр лекц уншсан юм. Тэдний яриаг сонсч байхад “Зах зээлийг шударга ёс, зарчим, сайн хууль, шударга өрсөлдөөн, шударга хүн хөгжүүлдэг” гэсэн үндсэн санаан дээр төвлөрч байв. Яг үүн шиг боловсролын салбарын шинэчлэл ч сайн төлөвлөлт, сайн импорт дээр түшиглэх нь гарцаагүй. Үүний зах сэжүүрээс дээр мэдээллэсэн шинэчлэлийн бодлогод дөрөөлж, Японы эрдэмтдийн лекцээс түүвэрлэсэн тэмдэглэлдээ хөтлөгдөөд Японыг “импортлогч" гэх сүүлчийн дүгнэлтээр нийтлэлээ өндөрлөе еө.