2012.04.03
Н.Энхболд: Цэцийн дүгнэлтийг байнгын хороодод шилжүүлсэн
УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар өчигдөр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. УИХ-ын тухай хуульд заасны дагуу чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө УИХ-ын дарга хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргадаг хуультай.
Хуулийн дагуу Д.Дэмбэрэл дарга Бүгд найрамдах Уганда Улсад болох ОУПХ-ны хуралд явахаасаа өмнө захирамж гаргасан нь энэ гэнэ. Хаврын ээлжит нэгдсэн чуулган энэ сарын 5-ны өдөр эхэлж эхэнд нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Усны тухай, Ойн тухай, зэрэг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арван багц хуулийн төсөл, Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Инновацийн тухай, соёлын өвийг хамгаалах, Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэх зэрэг нэр заасан арван нэгэн хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн аж.
Түүнчлэн хуульд хугацаа заасан зайлшгүй хэлэлцэх асуудлууд болох УИХ-ын сонгууль товлон зарлах тухай тогтоол, Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн байдлын талаарх мэдээлэл зэргийг тухайн үед нь хэлэлцэн шийдэх боломжтой гэв. Харин бусад асуудлын хүрээнд УИХ-аар хэлэлцэгдэж бай¬гаа болон зайлшгүй шаардлагатай гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг холбогдох байнгын хороод бэлтгэлийг хангавал хэлэлцэж болох юм гэсэн байдлаар тусгажээ. Чуулганы хугацаанд 65 хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлсний 41-ийг хэлэлцэж эхэлсэн байгаа бөгөөд эдгээрээс 11 нь ийн эхний ээлжинд хэлэлцэх жагсаалтад багтжээ. Өнөөдрөөс байнгын хороод хуралдаж эхлэх ба намрын чуулган завсарлаж, гишүүд орон нутагт болон гадаадад томилолтоор ажиллаад өнөөдрийн байдлаар гишүүдийн ирц 70 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ хаврын чуулган эхлэхэд ирц 92,5 хувьтай байх урьдчилсан мэдээ гарчээ. Олон нийтийн зүгээс хэрхэн шийдвэрлэх бол хэмээн хүлээж буй УИХ-ын сонгуулийн зарим хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлээд байгаа аж. Энэ мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.
-Тэр асуудлын хувьд байр сууриа илэрхийлмээр байна. Бид энэ хуулийг заавал хэлэлцэх ёстой гэж бодож байгаа. Дахиж сөхөж тавина. Ардчилсан нам яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Ээлжит бус чуулганы явцад надад төрсөн сэтгэгдлээр Ардчилсан намын бүлэг энэ хоёр сонгуулийг салгаж явуулахгүй бол тодорхой бэрхшээл хүндрэл үүснэ гэдгийг ойлгосон болов уу гэж бодсон. Энэ талаар заавал ярихгүй бол болохгүй. Хуулиудын хооронд зөрүү байгаа учраас зөрчлийг арилгах шаардлагатай.

-Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тов гараагүй юм уу?
-Цэцийн дүгнэлт манай дээр ирсэн. Хоёр байнгын хороонд чиглэл өгөөд чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангуулахаар өгсөн. Хуулийн хугацаатай учраас чуулган эхлэнгүүт хэлэлцэгдэж таарна.-Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ биз дээ?
-Тэр асуудлын хувьд байр сууриа илэрхийлмээр байна. Бид энэ хуулийг заавал хэлэлцэх ёстой гэж бодож байгаа. Дахиж сөхөж тавина. Ардчилсан нам яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Ээлжит бус чуулганы явцад надад төрсөн сэтгэгдлээр Ардчилсан намын бүлэг энэ хоёр сонгуулийг салгаж явуулахгүй бол тодорхой бэрхшээл хүндрэл үүснэ гэдгийг ойлгосон болов уу гэж бодсон. Энэ талаар заавал ярихгүй бол болохгүй. Хуулиудын хооронд зөрүү байгаа учраас зөрчлийг арилгах шаардлагатай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.