З.Баянсэлэнгэ, М.Зоригт нарыг дэмжлээ
2015.09.08

З.Баянсэлэнгэ, М.Зоригт нарыг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Засгийн газрын гишүүн Сангийн сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ.

Сайдад нэр дэвшигчдийн танилцуулгыг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа. Хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэр дэвшигчдэд хандан “Юуны түрүүнд салбарын хувийн хэвшлийнхэнтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсох нь зүйтэй. Ажлаа цалгардуулахгүй сайн ажиллахыг хүсч байна” гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдад М.Зоригтыг 60 хувийн саналаар дэмжиж УИХ-аар хэлэлцэхээр боллоо