ҮЦХ Pole to Paris аянд нэгдлээ
2015.09.08

ҮЦХ Pole to Paris аянд нэгдлээ

2015 оны 12 дугаар сард дэлхийн улс орны төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ийн суурь конвенцийн талуудын 21-р дээд хэмжээний уулзалт (COP21) Парис хотноо чуулах бөгөөд тус хэлэлцүүлгийн үр дүнд хүний үйл ажиллагаагаар бий болж буй нүүрстөрөгчийн ялгаралыг багасгах томоохон арга замыг бий болгох юм. 

 9-р сарын 5-ны өдөр 10.00 цагаас 12.00 цагын хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх дэлхийн нийтийн аян “Pole To Paris”аянд нэгдэж “Ундаг дугуйн парад”-ыг зохион байгууллаа. 
Энэхүү үйл ажиллагаанд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч хатагтай Биата Транкман, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга хатагтай Б.Саранчимэг, “Pole To Paris” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аяныг санаачлагч, Өмнөд туйлаас Парис хүртэл 17000 км камыг дугуйгаар туулаахаас өдгөө 7000 км замыг туулан Монгол улсад ирсэн Антарктидын уур амьсгалын судлаач Др.Даниел Прайс болон Залуу дугуйчдын клубын дугуйчид оролцлоо. Тус аяныг санаачлагч Дэлхийн залуу эрдэмтэдийн багийн гишүүд Англи, Бельги, Францаар гүйхээр төлөвлөж байна. 
“Pole to Paris” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд нэгдэж эх дэлхийгээ хайрлацгаая.