
2015.09.10
Баян-Өлгий аймгийн өсвөрийн тамирчид тугаа гардан авлаа
Улаанбаатар хотноо энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д Баян-Өлгий аймгийн 19 өсвөрийн тамирчин спортын 5 төрөлд оролцохоор эрх аваад байгаа билээ.
Эдгээр тамирчдын хүүхдийн спортын наадамд оролцоход шаардагдах зардал 6,9 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох тамирчдын төлөөлөл болон багш дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзан Баян-Өлгий аймгийн тугийг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ.