Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэнэ
2015.09.15

Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт, чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт тус бүр зарлаад байна.

Дээрх хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаад байгаа юм.

Тус бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг нь бүхэлдээ тавигдсан тул УИХ хүлээн авахад бэрхтэй гэсэн тайлбар хийж буй. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг дээрх хоригуудыг хүлээн авахаа өнгөрсөн долоо хоногт хуралдсан бүлгийнхээ хуралдаанаар эцэслэсэн юм.

 

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны  Мягмар гарагт:     

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлэг үргэлжилнэ.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ;

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.