Хошой аварга С.Батцэцэгт Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкнаас 3 өрөө байр бэлэглэлээ
2015.09.17

Хошой аварга С.Батцэцэгт Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкнаас 3 өрөө байр бэлэглэлээ

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан Гавьяат тамирчин С.Батцэцэгт Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны зүгээс 3 өрөө байрб элэглэн,батламжийг гардууллаа. 

Гавьяат тамирчин С.Батцэцэг нь Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкинд ажилладаг бөгөөд хошой аваргадаа банкныхаа хамт олон болон нийт харилцагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

эх сурвалж: chuhal.mn