Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой
2015.09.17

Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой

Онцгой байдлын албаны  удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар  “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ  1мкв 985,000 төгрөг байхаар гэрээнд тусгажээ.

Хэрэв  онцгой байдлын албан хаагч та дээрх орон сууцыг сонирхож байгаа бол анги, байгууллагаараа дамжуулан зохион байгуулалттайгаар Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын Барилга орон сууцны албанд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор өргөдөл болоод шаардагдах бичиг баримтын хамт ирүүлэх хэрэгтэй юм байна.