МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын төлөөлөлтэй уулзлаа
МАН-ын дарга М.Энхболд
2015.09.18

МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны дээд зөвлөлийн гадаад харилцааны байнгын хорооны дэд дарга, Нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга А.Климовыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

. Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Нэгдсэн Орос намын зохион байгуулсан арга хэмжээнд МАН идэвхтэй байр сууринаас оролцож байсныг цохон тэмдэглэхэд таатай байна. Бид танай намтай бий болгосон уламжлалт харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна.

Монгол Улсад 2016 онд УИХ- ын сонгууль болно. Монгол Ардын нам найман сарын хугацаанд засагт хамтарч ажилласан. Ерөнхий сайд НАлтанхуяг огцорч, шинэ Ерөнхий сайд гарч ирсэн. "Улс орны эдийн засаг хүндэрлээ. Ард түмний аж амьдрал хэцүү байна.

Танай намын туршлага бидэнд хэрэгтэй байна" гэж урилга ирүүлж бид хамтарсан ч эрх баригч нам МАН-тай хамтрах шаардлагагүй гэж үзсэн учраас сөрөг хүчний байр сууринд дахин шилжсэн. Гадаад бодлогын хувьд манай нам олон жилийн турш барьж байсан байр сууриа хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Бид хөрш орнуудтай харилцах харилцаагаа чухалчлан авч үздэг” гэсэн юм.

Харин Нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга А.Климов хоёр нам боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцолж байлаа. Бээжинд ирэх сард болох Ази, номхон далайн бүс нутгийн удирдлагуудын уулзаптын үеэр Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист намтай олон асуудлаар хэлэлцээ явуулахаар төлөвлөж байна гэсэн юм.

Тэр дундаа хоёр улс “Талын зам" төслийг энэ үеэр чухалчлан ярилцах талаар ч А.Климов хэллээ. Түүнээс гадна Украйны асуудалд А.Климов уулзалтын үеэр хөндөж ярьсан. М.Энхболд дарга Украйны асуудлыг энхийн гэрээ хэлэлцээрийн замаар шийдээсэй гэж бодож буйгаа дуулгаад яг энэ асуудлаар өмнө нь Монгол суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов түүний санал бодлыг сонсч байсныг дурслаа.

Намын даргын хувьд Украйны ард түмэн санап асуулгаар хувь заяагаа шийдэх ёстой. 1945 онд Монголын ард түмэн бичиг үсэг мэддэггүй нь хурууныхаа хээгээр хувь заяагаа шийдэж байсан гэж Элчин сайд И.К.Азизовт Крымийн санал асуулга болохын өмнөхөн уулзахдаа хэлж байснаа ярилаа.

Түүнчлэн М.Энхболд дарга “Бээжинд болох уулзалтаар Торгоны замын тухай ярих нь ойлгомжтой. Олон зуун жилийн өмнө Торгоны зам Монголын нутаг дээгүүр дайрч өнгөрч байсныг та бүхэн мэдэж байгаа байх” хэмээгээд Монголд тавтай саатахыг хүсэн өрөөсөн юм. Уулзалтад Монгол дахь ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөл болоод Монгол Ардын намын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Ганбаяр нар байлцлаа.