МКН нь байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг, сум, хороодын салбар байгууллагаа байгуулах бэлтгэл ажлаа хангаж дууссан байна. Нийслэлийн МКН үйл ажиллагаагаа ирэх сарын 1-7-ны өдрүүдэд хүн ам ихээр төвлөрсөн зах, худалдаа, үйлчилгээний төвөөс эхлэхээр төлөвлөжээ.
МКН нь 2500 гаруй гишүүн 10 мянга гаруй дэмжигчидтэй ба өнгөрсөн хугацаанд “ Дэлхийн хараатай Монгол 2050” нэртэй улсаа хөгжүүлэх стратегийн баримт бичгийг боловсруулжээ. Энэ баримт бичгээс 2016 оны мөрийн хөтөлбөрөө гаргах аж.