Х.Баттулга сайд бага олимпыг санаачилжээ
УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
2015.09.25

Х.Баттулга сайд бага олимпыг санаачилжээ

УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн гурван удаа сонгогдсон тойрог Баянхонгор аймагт  2008 оноос анх Бага  олимпийн наадмыг зохион байгуулах санаачлага гаргажээ.

Уг наадам гурав дахь удаагаа маргааш нээлтээ хийх гэж байна. “Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадмын зохион байгуулах хорооноос мэдээлснээр энэ жилийн тэмцээн, уралдааныг тус аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад явуулах юм байна.

Анх удаа орон нутагт ийм спортын наадам зохион байгуулж буй туршлагаас хуваалцахаар  бусад 10 аймгийн төлөөлөл ирэх гэнэ.  Бага олимп наадам спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд маргааш наадмын нээлт болох юм.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өсвөрийн тамирчдаа дэмжихээр Баянхонгорын Бага олимпод уригдаж очоод байна.