УИХ-ын гишүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.09.25

Улсын ажил хийгээд шоронд орж болохгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Хууль тоггоох үйл ажиллагаанд иргадийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү тус Байнгын хороонд ирж буй өргөдөл гомдлын талаар танилцуулсан юм. Түүний танилцуулснаар сүүлийн үед “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, өмнө нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүмүүст ял оноосонтой холбоотойгоор гомдол их ирэх болжээ.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү энэ талаар хэлэхдээ, “Сүүлийн үед “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хүсэлт их ирж байна. Засгийн газар үүнийг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол өвөл хаяанд ирчихлээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүллээ гээд нэг хүнийг шоронд хийчихсэн.

Тэр хүн хөтөлбөрийн мөнгөнөөс идсэн бол оронд орох ёстой. Түүнээс биш хөтөлбөр хэрэгжүүлснийхээ төлөө шоронд орж болохгүй. Ер нь улсын ажил хийснийхээ төлөө хэн ч шоронд орох ёсгүй” гэв.