"Цаг үе ба Сэдэв" нэвтрүүлэг
2015.09.29

Үр тариад ургац авдаггүй мэргэжлийн түвшинд технологио мөрдөж ажиллах ёстой

"Цаг үе ба Сэдэв" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо. 

-Өнөөдрийн байдлаар ургац хураалт ямар түвшинд явж байна. Хэдэн хувиа алдсан тооцоо байгаа вэ?

- Урьдчилсан мэдээ 8-р сарын 25-наас гарсан тэрнээс хойш ургац хурааж дууссаны дараа гардаг. Тиймээс яг одоогоор хэдэн хувь алдсан гэх мэдээлэл байхгүй байна. Ургац хураалт бол явагдаж байгаа. Хэдэн хоногийн өмнө ирсэн мэдээгээр ургац хураалт 40 хувьтай яваа гэсэн мэдээтэй байгаа. Хүйтэрч байгаатай холбоотой бидний зүгээс хөдөө орон нутагт мэдээлэл өгч ургац хураалтыг эрчимжүүлж байна.

-Ургац хураалтаас алдсан шалтгаан нэг дүгээрт байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс болсон. Хоёрдугаарт төрийн байгууллагын чадамжгүй зүйлээс тухайлбал цаг агаарын мэдээг урьдчилж тариаланчдад мэдээллээгүйгээс болсон гэж тариаланчид үзэж байсан. Таны хувьд шалтгааныг юунаас гэж харж байгаа вэ?

/Хоёрдугаар хэсэг/

-  Бид нар тариаланчиддаа цаг уурын хүрээлэнгийхныг дагуулж очиж зөвлөгөөн дээр нь мэдээлэл хийлсэн. Харамсалтай нь цаг агаарын дүн мэдээ хоёр, гурван сарын өмнөөс гаргаж байгаа нь таамаг төдий байна. Яг бодитоор бол 10 хоногийн өмнөөс л мэдээлэл гаргаж байгаа. Гэхдээ давтамжаа нэмж цаг агаарын мэдээг ахиухан мэдэгдэж байх хүсэлтийг хүргүүлсэн.

Тухайлбал 6-р сарын 15-нд  надад ирсэн мэдээлэлд 17-ноос маш их хална урьдчилсан сэргийлэх арга хэмжээ аваач гэсэн мэдээлэл ирсэн. Нэг өдрийн өмнөөс мэдээлэл аваад яаж ч урьдчилан сэргийлэх юм билээ. Чадамжиндаа тааруулаад 7-10 хоногийн өмнө мэдвэл тэр хугацаанд мэдээллийг ахиухан өгөөчээ гэж хүсэлт явуулаад байгаа. Ус цаг уурын хүрээлэнгийхэн маань намрын энэ ургац хураалтын үед мэдээллээ сайн өгдөг болоод байгаа.

-Саяхны энэ их цасыг бол нилээд хэд хоногийн өмнөөс мэдээллэж байсан.

-Давтамж нь нэмэгдэж байгаа. Өөрсдийнх нь тоног төхөөрөмж сайн биш байлаа ч чадах хэмжээндээ сайн мэдээллэж байх хэрэгтэй. Дээрээс нь хүмүүс шүүмжлээд байгаа нь намайг цаг уурын хүрээлэнгийн хүмүүсийг халсан, мөнгийг нь идсэн гэх мэт яриа. Уг нь манай яамны харьяа биш л дээ. Манайх бол хэрэглэгч яам юм. Гэхдээ байгаль орчны яамтай энэ асуудлыг ярилцаж байнгын холбоотой харилцаж ажилладаг.

-Газар тариалангийн салбарт сүүлийн үед маш их маргаан, эсэргүүцэл өрнөж байна. Өмнө нь харьцангүй нам жим байсан салбар. Таныг сайд болсноос хойш мэдээлэл яагаад их гарах болов, энэ өөр хүчин зүйлтэй холбоотой юу?

- Би муу талаар нь харахгүй байна. Цавуулаг бага байна гэж гурилын үйлдвэр хэлэхээр тариаланчид дотооддоо тарьсан буудайг голлоо гэх мэт асуудал үүссэн. Тэрний цаана үнэхээр цавуулгын асуудал байна. Өнгөрсөн жил бороо хуртай байсан болохоор цавуулаг бага, энэ жил гантай байсан гээд цавуулаг сайн гарч байгаа. Тэрний цаана хөрсөө бордоогүй, хөрсний асуудал бий. Энэ жилийн ган нэг ёсны сорил боллоо. Хэн нэгэн үр тарингуут ургачихдаг юм биш. Мэргэжлийн түвшинд технологио мөрдөж ажиллах ёстой гэдгийг харуулсан зүйл боллоо.

Бүрэн эхээр нь нэвтрүүлгээс .....