"Тууз хайчлах" синдром Эрдэнэтэд...
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.10.07

"Тууз хайчлах" синдром Эрдэнэтэд...

УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэтэд болсон “Тууз хайчлах синдром”-ын талаар бичжээ.

Тэрбээр:

Миний бие амласнаа биелүүлж Эрдэнэтийг босголцсон буянтай ахмадууддаа Ахмадын ордон бариулах төсвийг маш их тэмцэл дунд улсын төсөвт суулгаж батлуулж чадсан.

Баригдах явцад нь байнга хяналт тавьж, төсвийн хөрөнгө оруулалт нь зогсохгүйгээр барилгын ажил бүрэн дуусах нөхцөлөөр хангасан билээ. Харин нэгэн өдөр миний бие Улаанбаатарт ажилтай байх үеэд барилга дуусч, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад нөгөө Ахмадын ордонг маань АН-ынхан Эрдэнэтээр дайрч өнгөрөхдөө тууз хайчлах церемони хийгээд, нээгээд явчихжээ.

Миний бие өөрийн хөөцөлдөж босгосон ахмадуудын ордондоо ахмадуудтайгаа инээлдэн хөөрөлдөн суух нь тууз хайчилснаас илүү сайхан дурсамж надад үлдээж байна... Эрдэнэтийн ахмадууддаа энэхүү ордонг өөрсдийн хэрэгцээнд сайхан ашиглахыг хүсье! хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Ахмадын ордон