Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн боллоо
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн боллоо
2015.10.07

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн боллоо

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг өнгөрөгч нэгдүгээр сард байгуулсан.

Тус ажлын хэсэгт ардчилсан Үндсэн хууль батлахад оролцсон Н.Батбаяр, Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон ИЗНН-ыг төлөөлж С.Оюун гишүүн багтаж буй.

Н.Батбаяр ахлагчтай уг ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгожээ. Санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн тус төслийг энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, зарим саналыг төсөл санаачлагчидуламжлахаар тогтсон байна. Тэгэхээр тус төслийг тун удахгүй УИХ-д өргөн барих бололтой.