УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.10.06

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлууллаа

Байнгын хороод хурлдаж нэг асуудалд хоёр өөр шийдвэр гарсан байна.

Засгийн газрын гишүүнийг огцоруулах эрх гишүүдэд байхгүй гэсэн агуулгатай цэцийн дүгнэлтийг төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн зөвшөөрсөн байхад, харин хууль зүйн байнгын хороо дэмжихгүй гэж үзжээ.

Цэцийн дунд суудлын шийдвэр нь эцсийнх биш учир их суудлын хуралдааныг хүлээж байж асуудлыг шийдэх горимын санал гаргасанг олонхи гишүүд дэмжсэн юм. 

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гишүүдийн олонхийн саналаар хүлээж авахгүй байхаар шийдсэн байсан. Харин төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авах нь зүйтэй дүгнэлт гарсан. УИХ-ын дэгийн хуулиар үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам байдаг. Тиймээс эхлээд хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг нэгдсэн чуулганаар санал хураалгах ёстой.

Тэгээд хууль зүйн байнгын хорооны дүгнэлт дэмжигдвэл төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагүй.  УИХ-ын гишүүдийн онцгой бүрэн эрх гэсэн заалт байдаг. Энэ нь УИХ бол ерөнхий сайд, засгийн газраас томилогдон сонгогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцоруулах гэсэн заалт байгаа.

Энэ огцруулах бүрэн эхийг УИХ-ын тухай хууль задлахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нэг гишүүн ч засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргахаар хуульчилсан. Санал өгөх биш гаргах гэсэн байгаа. Энэ дээр маргаан үүсч байгаа.

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гишүүдийн олонхийн саналаар хүлээж авахгүй байхаар шийдсэн байсан. Хуулийн дагуу ажлын хэсэг нь ажиллана. Чуулган дээр хэлэлцээд дүгнэлтээ гаргаад хуулийн дагуу л явна.

Ийнхүү эсрэг тэсрэг байр сууриас УИХ-ын чуулган цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан боловч Ц.Нямдорж гишүүний саналаар ажлын хэсэг гархаар болсон байна.