“Сайдын цаг” уулзалтад Г.Шийлэгдамба оролцоно
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.10.15

“Сайдын цаг” уулзалтад Г.Шийлэгдамба оролцоно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулагддаг “Сайдын цаг” уулзалтад  Эрүүл мэнд спортын сайд  Г.Шийлэгдамба  оролцож Харвони эм орж ирж эмчилгээ эхлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Эхний ээлжид хичнээн хүн эмчилгээнд хамрагдах, эмчилгээг хийхээр сургалтанд хамрагдсан эмч нарын нэрсийн жагсаалт , шинжилгээний дундаж өртөг, шинжилгээ хийх эрх авсан эрүүл мэндийн байгууллагуудын нэрсийн жагсаалт, шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоон мэдээлэл насны ангилал, эм түгээх эмийн сангийн жагсаалт гэм мэт дэлгэрэнгүй мэдээллийг өгөх аж.