Л.Болд сайд бүтээсэн юмтай хүн
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.10.15

Л.Болд сайд бүтээсэн юмтай хүн

Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав УИХ-ын гишүүн Л.Болдын 2008-2012 онуудад Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хийж бүтээсэн ажлуудаас “Өдрийн сонин"-д нийтлүүлснийг уншаад Батлан хамгаалах салбарынхны дунд өнөө ч бахархан ярьдаг зарим орхигдсон ажлуудыг нь дурдууштай санагдлаа. Л.Болд сайд хийж бүтээсэн юмтай хүн.

ЁСЛОЛЫН ПАРАД СЭРГЭЖ, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТЭЙ БОЛОВ

Л.Болд сайдын үед цэргийн ёслолын бүрэн хэмжээний парад 1986 оноос 23 жил тасраад байсныг 2009 онд сэргээн монголын хүчний бүх байгууллагын төлөөлөл орчин үеийн зэвсэг техниктэйгээ хамрагдсан бол УИХ-ын гишүүн, улсын баатар Э.Бат-Үүлийн санаачлагаар Монгол цэргийн өдрийг жил бүр тэмдэглэх болж холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар эрэмгий зориг, дайчин уламжпалтай монгол цэргийн түүх наад зах нь хоёр мянганаар урагшилсан юм.

АМЬДРАЛД НЬ НААЛДАЦТАЙ, АМИН ЗУУЛГАД НЬ НЭМЭРТЭЙ ХУУЛЬ

Манай зэвсэгт хүчнийхэн хэдэн бор цэргээсээ эхлээд генерал офицероо хүртэл 2008-2012 онд ажилласан УИХ, тэр үед ажиллаж байсан сайд Л.Болдыгоо 25 жил цэргийн алба хаасан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээг цалин хөлснөөс тооцох, алслагдсан анги салбарт ажиллаж буй цэргийн албан хаагчийн хөдөлмөр эрхлээгүй гэр бүлд улирал тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгөн тэтгэмж олгох зэрэг амьдралд нь наалдацтай, амин зуулгад чь нэмэртэй олон хүүль гээгаж ө^сенд өдгөе ч баяртай байдаг юм.

ДАВТАГДАШГҮЙ БОЛОМЖ

Цэргийн хойч үеийнхэнийхээ мэдлэг чадварыг ахиулахын төлөө Л.Болд сайд уйгагүй зүтгэж олон ч ажил амжуулж билээ. Түүний сайд байх үед батлан хамгаалах салбарын гадаад харилцаа хоёр дахь гадаад яам болтлоо эрс өргөжиж жил бүр гадаадын цэргийн сургуулиудад 200 гаруй алба хаагчид урт богино хугацааны сургалтад хамрагдаж байв. Зөвхөн нэг жишээ хэлэхэд 2012 онд ОХУ-д суралцсан 340 гаруй цэргийн албан хаагчид үнэ төлбөргүй айлын талын зардлаар сурах давтагдашгүй боломжийг 2011 онд бүрдүүлж өгсөн юм.

БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЗЭВСЭГТ ХҮЧИН

Л.Болд сайдын санаачлага, ирээдүйг харсан бодлого бодит үйл ажиллагаа нь Зэвсэгт хүчинд шинэ шинэ боломжуудыг нээсний бас нэгэн жишээ нь Зэвсэгт хүчин бүтээн байгуулагч болсон явдал юм. Хуучин цагт эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуула/ттанд барилгын цэрэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг байсныг сэргээж Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад шинээр барилга, инженерийн батальоныг байгуулснаар олон бодитой ажлууд хийгдсэн. Тухайлбал Оросын нутгаар дамжин очдог Асгатын мөнгөний ордын замыг эх нутаг дээгүүрээ шууд тавих ажпыг Баян-Өлгийн батальон хийсэн гээд нэрлэвэл хэлэх бүтээн байгуулалт зөндөө.

ГЕНЕРАЛУУДАД ХУВИЙН БАЙШИН, ЭДЛЭН ГАЗАР, АЖИЛТНУУДАД ЗУСЛАН

Идэр залуу наснаасаа батлан хамгаалах салбарын төлөө бие хайрлалгүй зүтгэж зуу шахсан настай чөлөөнд байгаа зургаан генералд Хандгайтын сайхан байгаль дунд хувийн байшин барьж, эдлэн газрын хамт өгсөн төдийгүй яамны ажилтнуудад “Хандгайт хотхон" зуслантай болгосон нь бас л хүнээ гэсэн шинэлэг ажил байлаа.

ӨХӨӨРДӨМ ХӨӨРХӨН ИРЭЭДҮЙН ЖАНЖНУУД

Ирээдүйн цэргийн жанжныг өсвөр наснаас нь эхлэн бэлтгэж ирсэн өвөг дээдсийн уламжлалыг сэргээж "Тэмүжин өрлөг” дунд сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 

БХИС-ийн харьяанд байгуулсан нь мэргэшсэн цэргийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хийсэн чухал алхам төдийгүй өхөөрдөм хөөрхөн ирээдүйн жанжнууд гэж олны хайрыг хүлээсэн юм.

МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ

Монгол цэрэг дэлхийн цэрэг гэдэг алдар хүндлэлийг Л.Болд сайдын үед бодитоор нь эргүүлэн авчирсан билээ. 2011 оны сүүлч гэхэд давхардсан тоогоор монголын 6000 гаруй цэргийн албан хаагч дэлхийн дайны гал дүрэлзсэн халуун цэгүүдэд хүн төрөлхтөний нэрийн өмнөөс аюулыг сөрж, Өмнөд Судан улсад. үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг илгээх бүрэн эрхийг олж аван энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч дэлхийн ТОП-20 орны тоонд зүй ёсоор бичигдэх болсон юм.

ЖИЛДЭЭ 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ

УИХ-ын гишүүн Л.Болд

Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч дэлхийн ТОП-20 орны тоонд орно гэдэг зөвхөн цэргээ илгээгээд зогсохгүй эдийн засагт ч ихээхэн ашиг тустай ажил болсныг манай цэргийнхэн ярьцгаадаг. Зөвхөн өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг илгээж эхэлснээс хойш Монгол улс жилдээ 50 тэрбум төгрөг олж Зэвсэгт хүчнийхээ хөгжилд зарцуулдаг болсон.

Үүнээс гадна уг ажиллагаанд оролцсон цэрэг дайчдын хувьд гэртээ ирэхдээ унах унаа, орон байр гэхчилэн нийгмийн асуудлаасаа аль нэгийг нь шийдчих бэлтэй болцгоодог. Энэ өдрүүдэд ирэх оны улсын төсвийг Их хурал хэлэлцэж байгаа. Гарах онд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 40 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна билээ. Үүнийг Өмнөд Суданд 50 хэмийн халуунд үүрэг гүйцэтгэж байгаа манай энхийг сахиулагч дайчин цэргүүд олж байгаа нь хөдөлшгүй үнэн юм.

САЙДЫН ХӨӨЦӨЛДСӨН ЦЭРЭГ ГУТАП

УИХ-ын гишүүн Л.Болд

Турк улсад хийсэн айлчлалынхаа үеэр Л.Болд сайд Монгол Туркийн цэргийн хамтын ажиллагааны чухал хэлэлцээрт гарын үсэг зурж эхний ээлжинд 800 гаруй мянган ам долларын буцалтгүй тусламж авсан билээ. Уг мөнгийг хамгийн бодитой зүйл буюу шинэ цэргүүдийн өмсөх гутал болгосон юм. Зүгээр ч гаднаас гутал авчираад өмсүүлчихээгүй манай нөхцөлд өвөл зуны хатуу ширүүн уур амьсгалд тохирох таарах эсэхийг нь туршуулж байж монгол хүний бие онцлогт тохирсон гутал хийлгэснийг өнөө ч манай цэргүүд өмссөөр байгаа.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 100 ЖОЛООЧ

Цэргийн хүний амьдрал яавал илүү сайжрах вэ гэдэгт чин сэтгэлээсээ санаа тавьсан сайд бол Л.Болд. Тэрбээр уул уурхайн чиглэлээр Өмнөговьд өрнөж буй бүтээн байгуулалтанд зэвсэгт хүчнийхээ 100 жолоочийг оролцуулсан. Энэ нь цэргийн албан хаагчдын орлого нэмэгдэж нийгмийн асуудалд нь нэмэр болсноос гадна “зэвсэгт хүчний хөгжлийн сан”-д ч багагүй нэмэртэй ажил болсон билээ.

АРД ОЛОНДОО ХҮРЧ АРМИА СУРТАЛЧИЛСАН

Улс орны батлан хамгаалах бодлого зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах ажлыг Л.Болд сайдын үөд аймаг бүрт шахам хийж энэ хүрээнд цэргийн ёслолын жагсаал, үзүүлэх тоглолтууд, урлаг соёлоор ард олондоо үйлчилж, эмнэлгийн үнэ төлбөргүй оношлогоо эмчилгээ хийж байсан нь хүмүүсээс өндөр үнэлэлт авч байлаа.

ЦЭРГИЙН БАЯРААР ЦЭРГҮҮДТЭЙГЭЭ

Л.Болд сайд амрахаа мартсан ажилтай хүн. 2011 оны хавар цэргийн баяраар цас зудтай, цаг улирал ч хүндхэн 3 сарын 18, 19-ний амралтын өдрүүдээрээ Завхан, Увс, Хөвсгөл дэх цэргийн ангиуддаа сайд өөрийн биеэр хүрэлцэн очиж “Тусгай салаа’’-ны Дэндэвээрээ дуулуулж, хамт зургаа татуулж байсан нь эгэл цэргүүдийнх нь хувьд эргэн дурсагдах баяр байв.

ТӨРИЙН БАТЛАН ХАМГААПАХ БОДПОГО

УИХ 1998 онд баталсан Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлүүлэх ажлыг Л.Болд сайдын үед эхлүүлж, ажлын хэсгүүд байгуулан Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн үзэл баримтлалыг цаасан дээр буулгаж Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид санал болгож байсан. Уг төсөл боловсруулж эхэлснээсээ хойш бараг долоон жилийн дараа хэдхэн хоногийн өмнө УИХ-аар батлагдлаа. Сайдын хувиар энэ чухал баримт бичгийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байсан Л.Болд УИХ-ын гишүүнийхээ хувиар сая батлуулахад нь чухал үүрэгтэй оролцсон дуулдана билээ.