326 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулах үүрэг өглөө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.10.20

326 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулах үүрэг өглөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30 хувь, төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 10 хувь бууруулах, нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэх, татварын өр авлагыг барагдуулах зэрэг хэд, хэдэн асуудлыг тусгасан.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, С.Дэмбэрэл нар “Дэд сайд нарыг цомхотгоод төдийлөн хэмнэлт хийж чадахгүй. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлэв. Мөн Н.Алтанхуяг гишүүн“Дэд сайд нарыг цомхотгох заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжлэг авч чадсангүй.

/NBS телевиз/

Төсвийн тодотголтой холбогдуулж УИХ-ын дэд дарга М.Энхболд, Нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэн, аж ахуйн нэгжид дарамт болно. Засгийн газар орлого олох боломжоо зөв тооцохгүй байна хэмээв.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын Өнгөрсөн хугацаанд Онцгой албан татварыг бууруулж, зарим төрлийн татварыг тэглэсэн байсан. Гэвч нефтийн бүтээгдэхүүний үнэ буураагүй. Тийм учраас Засгийн газар татвараар дамжуулж тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр болсон.

Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд өнөөгийн татварын өрийн хэмжээг тодруулсан. Сангийн яамны ТНБД Х.Ганцогт, “Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 646 тэрбум төгрөгийн татварын өр үүссэн. Үүнээс 326 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулах үүргийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Одоогоор 100 тэрбум төгрөгийн татварын өр барагдуулсан байна. Үлдсэнийг нь он дуусахаас өмнө барагдуулахаар ажиллаж байгаа” гэв.

Ийнхүү байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.