Өмнөх өршөөлөөр суллагдсан иргэдийн 60-70 хувь нь ажилтай болжээ
2015.10.22

Өмнөх өршөөлөөр суллагдсан иргэдийн 60-70 хувь нь ажилтай болжээ

Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах үүргийг төр хүлээх ёстой.

Өмнөх өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг ажлын байраар зуучилдаг байсан тохиолдол бий. Гэтэл энэ удаагийн Өршөөлийн хуулиар энэ асуудлыг орхигдуулсан гэж зарим гишүүд үзэж байна.

Монголын төр амьдралдаа анх удаа алдсан иргэдээ зургаа дахь удаагаа өршөөл үзүүлсэн. Харин өршөөлөөр суллагдсан иргэдийг албан байгууллага ажилд авах нь бүү хэл, ард иргэд тэднийг нүд үзүүрэлдэг. Иймээс төр өршөөлөөр суллагдсан иргэдээ нийгэмшүүлж ажилд зуучлах төлөвлөгөөг давхар боловсруулах ёстой юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Олон залуучууд суллагдана. Энэ залуусд ажлын байр хэрэгтэй, нийгэмших хэрэгтэй. Энэ тал дээр анхаарсан бодлого хөтөлбөр гаргах шаардлагатай. Энэ хүрээнд яг ямар хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар дуулсан мэдээлэл алга. Суллагдсан хүнийг захын компани ажилд авахгүй нь ойлгомжой байна. Тиймээс энэ тал дээр дэмжлэг үзүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай гэж харж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....