УИХ-ын чуулган үргэлжилж  байна
2015.10.22

УИХ-ын чуулган үргэлжилж байна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

Чуулганаар Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Захиргааны шийтгэл ногдуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-6 дахин нэмж торго гээд байна. Заавал хууль гаргах ямар хэрэгтэй байгаа юм. Иргэд угаасаа хэмнэдэг шүү дээ. Татвараа л багасгачих л даа. Энэ хэнд, юунд хэрэгтэй юм бэ?

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд гарах зардал ямар байх юм бэ. Сэргээгдэх эрчим хүчээ оролцуулж, тэр нь хэмнэлтэндээ орох уу?

УИХ-ынгишүүнС.Одонтуяа:

-Бид хэмнээд хэмнээд алдагдалаа бууруулахгүйгээр болохгүй. Хэмнээд хэмнээд алдагдлын хажууд өчүүхэн үзүүлэлт болно. Бид алдагдалд хөрөнгө мөнгө зарахгүйгээр хэмнэнэ гэсэн ойлголт байхгүй. Бид цаг тухайд нь хөрөнгө зарцуулахгүйгээр асуудлаа шийдэхгүй. Сэтгэхүйн өөрчлөлт хийх, сурталчилгаа хийхэд ямар заалт орсон бэ. Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод айл өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байх чухал зохицуулалт орсон. Үүнтэй холбоотой зохицуулалт орсон уу?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

- Шийдлийн Засгийн газар гарснаас хойш агаарын бохирдолтой тэмцэх асуудал орхигдсон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 3000 айлд шалны халаалт хийсэн. Цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд тэдгээр айлуудыг хөнгөлөлттэй цахилгаанаар хангана гэсэн боловч төсвийн мөнгө байхгүй болсон учраас хэрэгжиж чадахгүй байна.  

Үүний дараагаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан

-Хүмүүсийг шахаад, эрчим хүчийг хэмнүүлнэ гэдэг заалт хэр оновчтой байх бол? Үр дүнгээ өгч болох ч хүмүүсийн сэтгэхүйд цахилгаан эрчим хүчийг хэмнэх нь ямар чухал болохыг ойлгуулах шаардлага бий” гэлээ.

         УИХ-ын чуулган үргэлжилж байна.