Эрчим хүч хэмнэлтийн хуулийг боловсруулж дуусчээ
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр.
2013.04.19

Эрчим хүч хэмнэлтийн хуулийг боловсруулж дуусчээ

Манай улс үйлдвэрлэсэн эрчим хүчээ үр бүтээлтэй ашиглах хэмнэж, гамнахад чиглэсэн Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг боловсруулаад бараг дуусчээ. Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг таван бүлэг бүхий хуулийг боловсруулан сайдын зөвлөлдөө өргөн бариад байгаа гэнэ.

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо (2012 он)

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөлвлөж байсан ч өргөн барьж амжаагүй ажээ. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль нь энгийн хэрэглэгчээс эхлээд томоохон хэмжээний хэрэглэгчдэд чиглэсэн хууль боловч томоохон хэрэглэгчдэд хамгийн ихээр хамаарах юм.

Хуулийн төсөлд эрчим хүч үйлдвэрлэгч болон томхон хэрэглэгчдийг үүрэг хүлээсэн хэрэглэгч хэмээн тодорхойлжээ. Жилд 1500 гкал-аас дээш хэмжээтэй цахилгаан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчид тооцно гэсэн заалт ч бий. Эрчим хүч хэмнэнэ гэдэг нь хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш бөгөөд үр ашшйг дээшлүүлэхийн нэр гэж хууль санаачлагчид хэлж байгаа юм. Цахилгаанаа хэмнэсэн хэрэглэгчдийг урамшуулахын дээр аж ахуйн нэгж байгууллагуудын дулааны алдагдлыг бууруулах санаачлагыг төрөөс дэмжих ажээ.