УИХ-ын гишүүн А.Бакей
2015.10.27

Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар өмнөх шийдвэрээ өөрчлөх боломжтой

Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэг сарын нэгнээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн хуулийн заалтыг цэц дунд суудлын хуралдаанаас хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл энэ нь сонгох сонгогдох эрхийг хязгаарлаж байна гэж үзсэн. Харин цэцийн уг шийдвэрийг УИХ хүлээн авах боломжгүй сонгуульд нэр дэвших хүмүүс гарааны тэгш байдлыг хангах ёстой гэж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн А.Бакей: Тэгэхээр төрийн албан хаагчын хувьд сонгуулийн тухай хуулийн 7.1.2-дах заалтыг өөрчлөхөөр хууль санаачилж засгийн газарт өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна. Цэцийн их суудал хуралдахаас өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж чадвал цэцийн их суудал энэ асуудлаар хуралдах шаардлагагүй болно. Харин нөгөө дүгнэлтийн хувьд цэцийн их суудал хуралдах байх түүнийг бид хүлээж байгаа.

   Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан бас нэг шийдвэр нь УИХ-ын гишүүн, засгийн газрын нэг гишүүнийг огцоруулах асуудлыг өргөн барих нь үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн явдал. Цэцийн энэ дүгнэлтийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тиймээс уг асуудлыг цэцийн их хуралдаанаар шийдвэрлэхээр болж байна.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээ их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болж байна. Ингэхдээ өмнөх шийдвэрээ эргэн харж зөв шийдвэр гаргах боломж бий. Гэхдээ өнгөрсөн 25 жилийн туршлагаас харахад цэц дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй зөрчилтэй шийдвэр гаргаж байгаагүй юм байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....