Нэр бүхий 10 хүнийг Тусгаар Тогтнолын одонгоор шагналаа
2014.11.25
Тусгаар тогтнолын одонгоор 10 хүнийг шагнажээ
Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн байрыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр бүхий 10 хүнийг Тусгаар Тогтнолын одонгоор шагнасан байна.
Монгол Ардын Намын дээд шагнал болох Тусгаар Тогтнолын одонгоор МУ-ын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаануямбуугийн Бат-Эрдэнэ, МУ-ын хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн Цэвэлдорж, Шадар сайд асан Бадрахын Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Цэдэн-Ишийн Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Бадарчийн Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Нямын Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Лхамсүрэнгийн Балган нарыг шагнажээ.