Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд дээрх өдрийг угтан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Үндсэн хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгууллаа.
Дээрх ажлын хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулга, түүхэн ач холбогдлын талаар лекц унших, уулзалт ярилцлага хийсэн.
Уулзалт ярилцлаганд 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн асан, Удирдахуйн ухааны доктор, профессор Х.Пүрэвдагва оролцож “Үндсэн хууль бүтсэн үйл явц”-сэдвээр лекц уншлаа.
Мөн ДИТХурлын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар тус
дүүрэгт оршин сууж буй ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан 43 АИХ-ын депутатуудыг хүлээн авч уулзан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж,хүндэтгэл үзүүллээ.