Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, тэдгээрийг цагаатгах, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд нь дэмжлэх үзүүлэх ажлыг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн хувьд Баянгол дүүргийн ИТХ-аас:
- Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол
- Гандантэгчилэн хийдэд ном хуруулах
- Хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нартай нь уулзалт хийх арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Эдгээр арга хэмжээнд УИХ-н гишүүн, ХАХНХЯ-ны сайд С. Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-н дарга Д. Дэлгэрбат, ИТХ-н дэд дарга Т. Сэр-од, Ажлын албаны дарга М. Бадрах, Дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар оролцож хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхний санаа бодлыг сонсож, нийт 84 хүнд гарын бэлэг гардууллаа.