Шагналын хур буулаа
Шагналыг дүүргийн удирдлагууд гардуулав.
2014.11.04

Шагналын хур буулаа

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, дүүрэг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хурлын ажлын албаны ажилтнууд,  Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын албан хаагчдыг Засгийн газар, Нийслэл, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналуудаар тус тус  шагналаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Санхүү эдийн засаг хариуцсан Засаг даргын орлогч дарга Б.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Б.Батхуяг, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцлоо.