Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг ИТХ-ын "Хүндэт Дэвтэрт"-т алдаршуулав
Нийт дөрвөн хүнийг шагнав.
2014.10.30

Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг ИТХ-ын "Хүндэт Дэвтэрт"-т алдаршуулав

Сонгино хайрхан дүүргийн ИТХ 2012 оноос хойш дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт дэвтэр”т алдаршуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн 375 жилийн ойг угтаж нэр бүхий дөрвөн хүнийг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж, ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байсан Дагвын Баярсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, даргаар ажиллаж байсан Самдангийн Баярт, Монхооны Цэрэндорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар 9 жил, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Дэндэвийн Дамдинпүрэв нарыг энэхүү “Хүндэт дэвтэр”-т алдаршууллаа. 2012 оноос хойш энэхүү дэвтэрт нийт 16 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд энэхүү тоог ийнхүү дөрвөөр нэмлээ.