“Мишээл од” аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Одончимэг
2015.10.27

Дотоодын бизнес эрхлэгчдэд эдийн засгийн уналт нөлөөлж байна

“Мишээл од” аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Одончимэгтэй аудитын бизнес одоогийн нөхцөл байдал болоод хувь хэвшлийн компаниудад нөхцөл байдал хэрхэн илэрч байгаа асуудлаар ярилцахаар урьсан байгаа.

Компаниудын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд аудит хийлгэх санхүүгийн нөхцөл байдлаа илүү сайжруулах боломж хэр нэмэгдэж байгаа бол зах зээлийн хувьд хэрхэн тэлж байна?

-Монголд төдийгүй дэлхийд зах зээлийн эдийн засаг хямарч байгааг ярьж байгаа. Энэ он эхэлснээс хойш бодитой илт харагдаж байна. Учир нь зах зээлийн хямралыг дотоодын нийт бүтээгдэхүүний уналт, ажилгүйдэлийн тоо гэх мэт үзүүлэлтээр хэмжиж байгаа. Манай улсад яг бодит биелэлээ олоод байна. Ажилгүйдэл өсч байна, дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан бол одоо нэг оронтой тоонд хүрээд байна.

Бизнес эрхлэгчидийн нилээд хувь нь хүнд байдалтай байна. Аудит хийлгэх гэж ирж байгаа компаниуд гэхэд үнэ хөлсөө өгч чадахгүй асуудал тулгарч байгааг  тайлбарлах шинжтэй байна. Энэ бол дотоодын бизнес эрхлэгчдэд ихээхэн нөлөөлж байгаа. Гадны  хөрөнгө оруулагчдын хувьд гэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бас нилээдгүй хэсэг нь компаниудаа хаагаад буцчихлаа. Саяхан аудитын компаниудын захиралуудын хоёрдугаар зөвлөгөөнийг хийлээ.

Энэ зөвлөгөөнөөр Монгол орны хэмжээнд хичнээн аж ахуй нэгж байгууллага байна үүнээс хэд нь аудитад хамрагдаж байна гэх мэт судалгаа хийж зөвлөгөөн дээр хэлэлцлээ. Үүнээс харж байхад тооны бодит байдал харьцангүй өөр өөр байна. Манай статистик нэг өөр тоотой, улсын бүртгэлийн газар нэг өөр тоотой гэх мэт байна.

Улсын хэмжээнд 152 мянган аж ахуй нэгж байна гэж улсын бүртгэлийн албанаас мэдээллэж байна.  152 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байгаа гэсэн хэрнээ 2014 оны жилийн эцсийн тайлангаар 17 мянга гаруй байгууллага аудитад хамрагдсан байна. Ийм л сул байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....