Бага насны хүүхдийн гэрэл гэгээтэй хөгжлийн гараа” сэдэвт олон улсын их хурал
2015.10.28

0-3 насны хүүхдийн уураг тархины хөгжилд төрийн бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Бага насны хүүхдийн гэрэл гэгээтэй хөгжлийн гараа” сэдэвт олон улсын их хурал боллоо.

Дэлхий нийтээрээ санаа зовоосоор байгаа ядуурлыг олон үе дамжуулалгүй таслан зогсооход бага насны хүүхдийн уураг тархины хөгжилд илүүтэй анхаарах хэрэгтэй тухай энэ үеэр яригдлаа. Тэр дундаа 0-3 насны хүүхдийн уураг тархины хөгжилд төрийн бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь юу юунаас чухал болжээ гэдэгт олон улсын эрдэмтэн судлаачид дуу хоолойгоо нэгтгэн илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин харилцан адилгүй хэвээр байна. Бага насны хүүхдүүд янз бүрийн орчинд өсч байна. Хэрэв ирээдүй хөгжлийн хэтийн төлөвөө зөв харж байгаа улс орон бол энэ асуудлыг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, сургуулийн өмнөх боловсролоо хүний хөгжлийн суурь үе гэж ойлгож хүүхэд нэг бүртээ ажиллах зарчмыг дэлхий нийтээр мөрдөж байна.Бидний бодлого, зорилго адилхан байгаад талархалтай байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...