400 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо
400 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо
2015.10.23

400 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 400 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгын нээлт 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Нээлтээ хийж буй 57 дугаар цэцэрлэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг бөгөөд өөрийн хорооны болон 23 дугаар хорооны хүүхдүүдийг шинэ цэцэрлэгтээ хамруулах юм.

400 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч Г.Энхболд, Т.Нямцэцэг, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, 11 дүгээр хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Л.Төмөрчөдөр Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа нар болон эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

400 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо