БГД төмөр замын цэцэрлэгтээ 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.09.29

БГД төмөр замын цэцэрлэгтээ 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг  олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг энэ оны зургадугаар сарын 1-нд гаргасан билээ.

 Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг УБТЗ ХНН 100 хувь гаргасан бөгөөд улсын цэцэрлэг байх уу, төмөр замын цэцэрлэг байх уу гэдгийг БСШУЯ шийдвэрлэнэ гэж буй. Ямартай ч БГД-т нэг цэцэрлэг шинээр нэмэгдэж, тус дүүргийн харъяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13 мянга гаруй хүүхдийн 450 нь суралцах цэцэрлэгтэй боллоо.

Энэхүү цэцэрлэгийн өндөр үүдийг өнөөдөр нээж байгаа бөгөөд бяцхан хүүхэд багачуудын цангинасан дуу шинэхэн цэцэрлэгийн өрөөг дүүргэсэн юм. Цэцэрлэгийн асуудал хүнд байгаа энэ үед нэг шинэ цэцэрлэг нээгдэж, нэг хэсэг хүүхдүүдийн суралцах орчин бүрдэнэ гэдэг сайхан хэрэг.

450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг энэ оны зургадугаар сарын 1-нд гаргасан билээ.

Тиймээс БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, дүүргээс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай хэмээгээд 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр  болжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УБТЗ ХНН-ын дарга Л.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Цэцэрлэгийн нээлтийн үеэр Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-ын дарга Л.Пүрэвбаатар “Монголын ард түмэнд төмөр замчдын барьж буй ээлжит бэлэг энэ болж байна. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт элсэн суралцах боломж хомс байгаа энэ үед шаардлагагүй захиргааны байруудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан суллах нь бусдад үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна” гэсэн юм.

/NTV TV/