Хүй долоон худагт баянголчууд баярлана
2015.07.18

Хүй долоон худагт баянголчууд баярлана

Баянгол дүүргийн түүхт 50 жилийн ой энэ жил  тохиож байна. Тэгвэл ойн баярын арга хэмжээг өчигдөр боллоо.

Тодруулбал, өчигдөр Улаанбаатар паласын их танхимд иргэдтэй хамтарсан баярын хурал, хүүхэд залуучуудад зориулсан баярын парад,  шоу тоглолтыг зохион байгууллаа.  Харин өнөөдөр  Хүй долоон худагт “Найрсаг Баянгол” фестивалийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд болох арга хэмжээний хөтөлбөрийг дэлгэрэнгүй хүргэж байна. 

07.00-09.30 Азарганы уралдаан
08.00-18.00 Монгол үндэсний “Сурын харваа” 
10.00-12.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
11.00-16.00 “Баянгол номадик хүрээ” - Монгол туургатны үндэсний 
соёл урлагийн үзүүлбэр, тоглолт 
(тусгай хөтөлбөрөөр)
11.30-13.30 Их насны морьдын уралдаан 
12.00-13.00 “Баянгол номадик фестиваль”-ийн нээлт 
12.30-13.30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
14.00-16.00 Соёолон насны морьдын уралдаан 
14.00-15.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
15.30-17.30 Хүчит бөхийн барилдааны дөрвөөс долоогийн даваа
16.30-17.00 Хурдан морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг 
цоллох, бай шагнал гардуулах 
17.30-18.00 Хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд 
цол олгох, үнэмлэх, энгэрийн тэмдэг, бай шагнал 
гардуулах
18.00-18.15 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал 
гардуулах
18.15-18.30 “Баянгол номадик фестиваль”-ийн хаалт болох юм байна.