Мэндчилгээ
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат
2015.07.10

Мэндчилгээ

Баянголчууддаа эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Баянгол дүүрэг үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойтой хамтатган дэвшүүлье.

   Бүтээн байгуулалтыг өрнүүлж, шинэ санаачилга дэвшүүлж, иргэдээ аюулгүй амгалан, ая тухтай орчинд амьдрах бүхий л таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө “Шинэчлэлийн баг”-ийнхан хичээн ажиллаж байна.

   Бахархах, баярлах зүйл олонтой Баянгол дүүргийн хөгжил цэцэглэлтэд өөрийн гар бие, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, хөдөлмөрч иргэддээ талархал илэрхийлье.

     Төрт ёсны их баяр цэнгэл Монгол наадам дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай эхэлж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай.

     Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ДЭЛГЭРБАТ