Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөгөөн боллоо
2015.06.11

Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөгөөн боллоо

 Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 05 нд Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгат болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөн төрийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд хоорондын харилцаанд үүсч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн юм. Мөн шилдэг сууц өмчлөгчдийн холбоодын ажлын арга барилын дэвшилтэт талыг нэвтрүүлж хэвшүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёрдох жилдээ зохион байгуулагдаж байна.       

Уг зөвлөгөөнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд УИХ-ыг гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч, Сууц өмчлөгчдийн холбоодын ерөнхийлөгч Л.Нарантуяа нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, тэдгээртэй хамтарч ажилладаг цагдаагийн хэлтэс, газрын алба, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, орон сууц нийтийн аж ахуйн контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг нийт 130 гаруй хүн оролцлоо.

Дашрамд дуулгахад дүүргийн хэмжээнд 182 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж байна. Зөвлөгөөний үеэр “Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын нэгдсэн зөвлөл”-д гишүүнээр элсэж буй СӨХ-ын удирдлагуудад гэрчилгээ олголоо.