Баянголын багачууд хамтдаа баяраа тэмдэглэлээ
2015.06.04

Баянголын багачууд хамтдаа баяраа тэмдэглэлээ

Жил бүрийн хүүхдийн баярын өдрийг Баянголын хүүхэд багачууд хамтдаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай билээ.

"Найрсаг Баянгол" хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй “Баянголын багачууд” баярын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар паласт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ үеэр хүүхэд багачуудад зориулсан баярын парад, урлагийн тоглолт, хөгжилтэй тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, хүүхдүүд хамтдаа баяраа тэмдэглэлээ.