“Хууль тогтоомж сурталчилах нэгдсэн арга хэмжээ”
Хууль зүйн яам, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Хууль тогтоомж сурталчилах нэгдсэн арга хэмжээ” боллоо.
Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хууль зүйн яамны харьяа 11 агентлаг оролцож, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд иргэний үнэмлэх олгох, гадаад паспортын сунгалт хийх болон Шийдвэр гүйцэтгэлийн газраас олгодог өр төлбөртэй эсэх лавлагаа, Архивын лавлагааг олгох, Хил хамгаалах ерөнхий газраас Хил хамгаалах байгууллагад шаардлагатай орон тоонд ажиллахыг хүссэн иргэдийг бүртгэх мөн иргэдэд сэтгэлзүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй хүргэж үйлчиллээ.