Мөнгөний бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
2015.11.03

Мөнгөний бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан эхэлллээ.

 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж банкны зээлийн хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монголбанкинд өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, зээлийн хүү өндөр байна гэдэгтэй санал нэг байна гээд гэхдээ үүнийг механикаар бууруулах нь эрх зүйн хувьд хүндрэлтэй хэмээсэн.

Үүний цаана хадгаламжийн хүүгийн асуудал ч мөн яригдана гэж хэлсэн. Тиймээс Ажлын хэсгээс, Эдийн засгийн тэнцвэрийг хангасан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалсан орчинд төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжлийг сайжруулахад чиглүүлэх гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх санал оруулж ирсэн гэж тайлбарласан. Ажлын хэсгээс гаргасан энэхүү санал олонхын дэмжлэг авлаа.